Бүсгүйчүүд минь, хэрэв та хэн нэг залууд сайхан сэтгэгдэл төрүүлмээр байгаа бол доорх үйлдлүүдээс зайлсхийгээрэй. Учир нь энэ 6 үйлдэл тэднийг залхааж, таниас зайгаа барихад хүргэдэг.
1. Үгнээсээ үйлдэл нь зөрөөд байдаг зан. Жишээ нь бид тэднийг "Оройн хоолонд хаашаа орох уу?" гэж асуухад нь "Хаашаа ч яахав" гэж хариулдаг. Тэгсэн хэрнээ өөрсдийнхөө дуртай газар дагуулаад орохоор дараа нь тэр нь ч таалагдсангүй, хоол нь ч амтгүй юм гээд гомдоллоод унадаг шүү дээ. /Гэхдээ хааяа л даа/
2. Мессежээр юм уу, онлайн чатаар овоо юм бичиж байгаад гэнэт таг болчихдог. Хэл сураг ч үгүй усанд хаясан чулуу шиг л алга болчихно гээч. Тэгээд дараа нь яагаад тэгсэн шалтгаанаа ч хэлэхгүй, уучлалт ч гуйдаггүй. Үнэндээ энэ нь бидний төрөлхийн бага зэрэг ихэмсэг зантай холбоотой.
3. Эрэгтэй хүн хайртай бүсгүйгээ баярлуулах дуртай. Ялангуяа дурласан эр. Гэвч таны төлөө хийж байгаа жаахан ч гэсэн юмыг нь үл ойшоосон, талархаагүй царай гаргавал халуун сэтгэл нь дорхноо мөс болон хувирдаг гэнэ шүү. Тэд таны төлөө амиараа дэнчин тавьчихаад, зөвхөн "баярлалаа" гэдэг үг эелдэг инээмсэглэлийг л хүсч суудаг.
4. Шөнийн цэнгээний газар танилцаж, нэг оройг цуг хөгжилтэй өнгөрөөчихөөд 7 хоногийн дараа санаандгүй таарахад огт харж байгаагүй юм шиг царай гарган хамраа сөхөж алхдаг бидний зан залуусын дургүйг хүргэдэг аж.
5. Хэн нэгнийг ар худрагаар нь муулахад залуус үнэхээр дургүй. Хэдий хэл тань загатнаад байсан ч, хайртынхаа дэргэд амаа жимийж байгаарай. ;)
6. Харваас уурлачихсан нь мэдэгдээд байхад л, "Яасан?" гэж тэднийг асуухаар "Яагаа ч үгүй ээ" гэж хариулдаг зан. Эмэгтэйчүүд төрөлхийн зөн совин сайтай, мэдрэмжтэй хүмүүс болохоор хэн нэгнийг хөмсгөө зангидсныг харвал шалтгааныг нь төвөггүй олчихдог. Харин эрчүүдэд тийм биш. Хэлэхээс нааш ойлгодоггүй. Тиймээс толгойг нь өвтгөлгүй, ямар нэг юманд сэтгэл хангалуун бус байвал түүнийгээ хайртдаа тодорхой ойлгуулж сураарай.
Ulaanbaatar Time
Eh surwalj www.goolingoo.mn
ReplyDeleteБи Гарманаас ирсэн мөнгө, би 8 жилийн өмнө хүүхэдгүй гэрлэсэн, эмч намайг жирэмсэн болохгүй гэж хэлсэн тул би маш их шийдэл хайж байсан, гэхдээ миний найз намайг Др цагаан гэдэг шившлэг хөтлөгч рүү чиглүүлсэн. түүнд миний асуудлуудыг тайлбарлаж өгөөд 12 хоногийн дараа бүх зүйл сайхан болно гэж надад амласан, тэр надад бүх зүйлийг төгс хийсэн заавар өгсөн, би эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэхэд тэд 1 долоо хоногтой жирэмсэн гэдгээ баталсан, одоо би Миний хөөрхөн хүү бид хоёр одоо бас нэг жирэмслэлттэй байна, танд талархал илэрхийлье Доктор Цагаан, бүх төрлийн шийдэл авахын тулд түүнтэй холбоо бариарай.
ReplyDelete1) хэрэв та экс -ээ буцааж өгөхийг хүсч байвал.
2) Хэрэв та шившлэг жирэмсэн болохыг хүсч байвал.
3) хэрэв та зулбахаа зогсоохыг хүсч байвал.
4) хэрэв та хэн нэгэнд хайртай байхыг хүсч байвал.
5) бүх төрлийн өвчин эмгэгийг эмчлэх шившлэг.
Мөн бусад.
Тэр бол хамгийн үнэнч, хамгийн сайн хүн. wightmagicmaster@gmail.com. WhatsApp: +17168691327