Бурхан багш гэгээрэлд хүрэх бясалгалаа хийж суухад нь ариун зам мөрд нь саад хийхийг хүсэгчид олон байж. Гэтэл тэрээр сэтгэлийн амар амгалангаа огт алдсангүй бясалгалаа үргэлжлүүлсээр байв. Шавь нар нь гайхан "Та энэ их доромжлол, зовлонг ямар ч хариу үйлдэл хийхгүйгээр яаж тэвчиж байна" гэж асуужээ. Бурхан багш хариуд нь "Би тэдний муу сэтгэлийг уурлаж бухимдан хүлээж авсан бол тэднээс муу муухай бэлгийг нь авчихлаа гэсэн үг. Би тэдний уур хилэнгийн бэлгийг аваагүй учраас хариу бэлэг өгөх шаардлага байхгүй" гэж гэнэ. Учир нь уур хилэн, мунхаг харанхуй, атаа хорсолд яг л тийм муу муухай хариу бэлэг өгөх болно. Нэг үгээр хэлбэл тэдний муу хүслийг гүйцээн хүлээж авч хариуд нь муу үйл хийх хэрэг гарна.
Уур хилэнгээс уур хилэн л төрнө. Муу үйл хийгчдийг бурхан багш амар амгалан сэтгэлээр өршөөн уучилсан учир хиргүй тунгалаг сэтгэл нь түүнийг гэгээрүүлсэн аж. Хэн нэгэнд уурлан хорсож, өширхөн гомдож өөрөө өөрийгөө зовоож байгаа хүн хэзээд сэтгэлийн шаналантай явна. Муу сэтгэлээс л муу үйл гардаг. Тиймээс өршөөж уучлах агуу сэтгэлийг өөрийн дотор бий болгоё. Уучлал гэдэг ямар ч гарзгүй бөгөөд уучилсны хариуд сэтгэлийн амар амгалан ирнэ. Сэтгэл амгалан байхаас илүү жаргал гэж хаана байхав. Тиймээс уучилж суръя. Аз жаргалын түлхүүр бидэнд өөрсдөд нь байдаг юм байна. Би байтугай бурхад тэгж сургадаг.
Хэрэв би санаатай, санамсаргүй хэн нэгнийг гомдоосон бол намайг уучил, уучил. Хэн нэгэн намайг санаатай, санамсаргүй гомдоосон бол би бас тэднийг уучилъя, уучилъя
Ulaanbaatar Time
No comments:
Post a Comment