Онигоо

та сэтгэлээ онгойтол инээ.......................................

Нvдний хараа
-Миний бодлоор хамгийн сайн нvдний хараатай амьтан гэвэл загсыг л хэлэх байх -Яагаад -Би арав гаруй жил загасчилсан хvн, ганц ч удаа нvдний шилтэй загас барьж байгаагvй юм даг
Загас
-За ах хvv хэр их загас барив даа? -Одоо нэгийг бариад, ардаас нь ахиад гурвыг барьчихвал дєрєвтэй боллоо доо
Ухаалаг хариулт
-Загас яагаад юу ч ярьдаггvй юм бэ? -Чамайг толгойгоор чинь усанд дvрчихвэл чи ганц ч vг дуугарч чадахгvй биз дээ?
Єлсгєлєн
Эндэхийн загаснууд аймар єлсгєлєн болохоор єєрсдєє эрэг дээр гарч ирээд загасчдыг бялба нvдээд єгєєшийг нь булаагаад идчихдэг юм.
Єгєєш
Аав, хvv хоёр голын эрэг дээр загасчлаад сууж байна гэнэ. Нэлээд хэдэн цаг болсон боловч нэг ч загас баригддаггvй гэнэ. -Хvv минь ээж чинь бид хоёрыг ид гээд хиамтай талх хийгээд байсан аваад ир. Хоёулаа єгєєш болгоё баригдаж магадгvй. -Аав аа би идчихсэн ш дээ. Ахиад хэдэн цаг болсон бас ганц ч загас баригддаггvй гэнэ. -Хvv минь, ээж чинь єглєє бид хоёрыг ид гээд хуушуур хайраад vргэвчинд хийгээд байсан, аваад ир. Хоёулаа єгєєш болгоё. Загас баригдаж магад. -Аав аа би идчихсэн ш дээ. -За , тэгвэл хvv минь чи vлдсэн хэдэн єтийг гvйцээгээд идчих тэгээд харья даа гэжээ.
Унасан хїн
Унасан хvнийг єшиглєх хэдий муухай ч гэлээ маш их vр дvнтэйн дээр аюул багатай байдаг
Дэлгvvрт орж ирсэн залуу худалдагчид хандаж гурван бэлгэвч, таван шил пиво єгєхийг хvсчээ. Худалдагч ихэд дургvй нь хvрсэн янзтай: -Залуу минь, чи янз нь нэг эмэгтэйг пиво уулгаж хуурч байгаад унтчих санаатай яваа юмаа даа. Уг нь бол эмэгтэй хvнд сайн чанарын дарс бэлэглэж байгаад дараа нь нєгєє юмны талаар яриа єддєг юм шvv дээ гэсэнд нєгєє залуу: -Хаанаас даа. Би пивогоо тэр хvvхнийг явсны дараа ганцаараа уух гэж байгаа юм гэжээ.
Лаг ї хэл
Улаанбаатар-Дарханы зам. Хоёр чероки жип, хоёр бенц 600, гурван форд жип гэсэн бєєн боосуудын цуваа 200 гаргаад жийж байна гэнэ. Гэтэл эргэлт тойров уу vгvй таяг тулан зам хєндлєн гарч яваа эмгэн гараад ирж. Эхэнд явсан хоёр чероки жийп тоормозлосон ч эмгэнийг мєргєєд зам хєндєлдєн онхолдтол хоёр бенц 600 араас нь мєргєн замын хажуу руу єнхєртєл, гурван форд жийп ээлж дараалан мєргєлдєн дээрээс нь унаж бєєн дэлбэрэлт, тvймэр дэгдэх нь тэр. Гэтэл бєєн тvймэр дундаас цус нєжиндєє хутгалдсан эр зам дээр мєлхєж гарч ирээд эргэж харснаа: -Лагг vхдэг эмгэн бэ гэж санаа алджээ
Фэнїїд
Талбай дээр Сvхбат аваргын фэнvvд болон Єсєхбаяр аваргын фэнvvдийн хооронд зодоон болж, хоёр талаас хvч тэнцvv байсан ч эцэст нь гуравдугаар тусгай тасгийн фэнvvдийн ялалтаар дуусчээ.
Тооцоо
Мєчир дээр нойрмоглон суусан хэрээ зэргэлдээ мод єєдєє нэг vнээ авирч байгааг олж хараад нойр нь сэргэж ээ. -Хєєе, vнээ гуай чи мод єєд авирч яах гэж байгаа юм бэ? -Ганц хоёр самар иддэг юмуу л гээд авирч байна? -Наадах чинь тэгээд самрын мод биш хус байна шvv дээ -Би мэднээ, самараа цайруулаад хармаалчихсан
Супер аймшиг
Цасан євгєн Цасан эмгэнийхээ хамтаар зурагт vзэж суугаад дуг хийчихэж гэнэ. Гэтэл Цасан эмгэн нь “Аа, амь авраарай” гэж муухай дуугаар орилохыг нойрон дундаа сонсоод унтсан чигтээ “Эмгэн минь, бас яачихав аа?” гэж асуувал эмгэн нь “Энэ зурагтаар чинь бас ахиад л “Цєлийн цагаан наран” гэсэн аймшгийн кино гаргаад байна ш дээ” гэжээ.
Хаягдсан эр
Гэмтэл согогийн эмнэлэгт нэг эр иржээ. -За та яасан билээ? -Эмч ээ, эхнэр маань намайг хаячихлаа.. -Уучлаарай, гэхдээ та сэтгэл зvйч эмч дээр очих хэрэгтэй юм байна.. -Гэхдээ эмч ээ, намайг гурван давхараас хаячихсан юм л даа…
Нууц
Нєхєр нь эмчийн єрєєнд ороод гарч ирэхгvй удсан эхнэрээ дуудахаар ортол нєгєєх нь эмчийн євдгєн дээр чармай нvцгэн сууж байна гэнэ. Нєхєр мэдээж дэлбэртлээ уурлажээ. -Энэ чинь юу болж байгаа юм бэ?Яахаараа миний эхнэр таны євєр дээр нvцгэн сууж байдаг юм? -Би эхнэрийн чинь гомдлыг сонсож байна л даа.. -Тэгвэл яагаад эхнэр маань нvцгэн байж байдаг билээ? -Эмч хvн євчтнийхєє нууцыг чандлан хадгалах vvрэгтэй байдаг юм, би хэлж чадахгvй нь.
Эсрэгээрээ
-Эмч ээ, би кофе уучихаараа шєнє унтаж чадахаа байчих юм. -Ямар сонин юм бэ?Минийх яг эсрэгээрээ ш дээ. Шєнє унтчихаараа кофе ууж чадахаа байчихдаг юм.
Малын эмч
Урьд нь олон жилийн турш малын эмч хийж байсан хvн хvний эмч болж мэргэжлээ сольжээ. Yзлэг. -Эмч ээ би шамбарамтай болчихсон юм шиг байна… -За тийм байж, vзнэ дээ. Хойд хоёр хєлєє хоёр тийш болгоод сvvлээ єргє дєє
Халамж
-Эмч ээ эхнэр маань сvvлийн vед шєнєжин унтахгvй байсаар єглєєний зургаа хvргэдэг болчихлоо, одоо яанаа? -Тэгээд эхнэр чинь шєнєжингєє юу хийдэг юм бэ? -Намайг хvлээгээд л байж байдаг юм..
Сахилга батын шийтгэл
Удаа дараалан сахилгагын алдаа  гаргаж байсан тул євчтєнг давтан хагалгаанд оруулжээ
Хойд тєрєл
Дєнгєж тєрсєн хvv маасайтал инээгээд нvд ирмэж байгааг харсан эх баригчийн нvд нь орой дээрээ гарах шахаад: -хvv минь чи яаж байна гэсэнд жаал гараараа заагаад -Тэнд, сэхээн амьдруулахад намайг амьдруулах гээд бєєн юм болж байхад би аль хэдийн энд гараад ирчихсэн байж байдаг…
Лавлагаа
-Эмч ээ хvн нойрон дундаа vхээд єгвєл маргааш єглєє нь болтол vхсэн гэдгээ мэддэггvй гэж vнэн vv?
Тамхичид
-Эмч ээ, єглєєгvvр бvгшvvлж ханиалгаад бvр багтарчих гээд байдаг боллоо… гэж гомдолллох євчний яриаг сонсон сууснаа эмч тамхи, шvдэнз гаргаж ирснээ: -Та янз нь тамхи их татдаг бололтой гэв. -Тиймээ, дэндvv их гэж нєгєє хvний хариулахыг сонссон эмч тамхи асааж уушиглангаа: -Тамхиа хаяхгvй бол болохгvй нь дээ хєє гэвэл нєгєє хvн гайхаж: -Та чинь тэгээд єєрєє тамхи татаад байна ш дээ гэсэн эмч -Тиймээ татдаг, зєндєє их. Гэхдээ тань шиг эмч мэмчээр явж новширдоггvй л байхгvй юу гэсэн гэдэг.
Одоо єнгєрсєєн
Нэг баавгай анчдад хєєгджээ. Баавгай залуухан, чадалтай байсан болохоор нэг их удалгvй анчдаас тасарчээ. Гэтэл гай болж салаа модны завсраар гарах гэж байгаад наашаа ч vгvй, цаашаа ч vгvй гацчихаж. Туулай дэвхэрч яваад таарч баавгайгаас яасан ийсэн гээд лавлатал нєгєєх нь ингээд наашаа ч vгvй, цаашаа ч vгvй хавханд орсон юм шиг гацчихлаа энэ тэр гээд зовлонгоо ярьжээ. Туулай харин баавгайн арчаагvй байдлыг далимдуулаад хvчиндчихээд арилаад єгч. Баавгай хэдий уурласан ч гацаанаасаа гарч чадсангvй. Хэсэг байж байтал vнэг гvйж яваад баавгаатай таарчээ. Тэгээд мєн л туулай шиг бvх тvvхийг нь яриулж аваад хvчиндчихээд зугатаад єгч. Баавгай бvр аргаа бараад яахаа мэдэхгvй байтал чоно ирж явааг харжээ. Чоно дєхєж ирээд -Баавгай ах аа, яасан бэ? гэвэл цаадах нь єнгєрсєн амьтны хоолойгоор: -За яах вэ, чоно хєгшєєн чи хvчинд хvчинд би дараа нь ярья гэжээ.
Хашир эр
Эхнэр нєхєр хоёр загасчилж байна гэнэ. -Эхнэр ээ, загасаа шараарай. -Чи чинь юу ч бариагvй л байна ш дээ. -Тэгэж байгаад л барина ш дээ хєє, худалдаж авсан хэдийгээ шарж л байл даа.
Чадсан нь
Хоёр найз уулзаж байна гэнэ. -Чи чинь яагаад байдгаараа урвайчихав аа, яасан. -Авгай vглэж яншаад тэсч байх аргагvй болоод байна. Яахаа ч мэдэхгvй байна. -За би байна шvv чамд vглээ эхнэрvvдээс нэгмєсєн ангижрах шилдэг арга зааж єгье. Ажлаасаа ирэнгvvтээ л эхнэрээ шууд ор руу чирээд нєгєє ажлаа хий, дараа нь хоолоо идчихээд ахиад л ор руу чирээд нєгєє ажлаа хийнэ, тэгээд унтах болоход нєгєє ажлаа хоёроос гурван удаа хийнэ. Тэгээд л болоо, эхнэр чинь vсрээд л долоо хоног тэснэ, тэгээд чадхийнэ дээ. Энэ ярианаас хойш зургаа хоногийн дараа хоёр найз ахиад л уулзаж байна гэнэ. -За, юу болж байна, эхнэр чинь амьд уу? -Аа, дуу аялаад л, нэг л их аз жаргалтай амьтан байгаа. Хєєрхий ганцхан єдрийн дараа чадхийхээ мэдэхгvй байгаа гэж бодохоор єрєвдєєд ч байх шиг …
Уралдаан
Хааны гvнж насанд хvрч нєхєрт гарах цаг нь болжээ. Хєгшин, бvдvvн, хараа мутай нэг, залуухан, царайлаг, єндєр нэг гээд хоёр эр хvний нэгийг нь сонгох хэрэгтэй болжээ. Тэгээд эрчvvдийн дунд нуурын нєгєє эрэг дээр хэн тvрvvлж сэлж гарсан гvнжтэй суухаар болов. Уралдаан ч эхэлж царайлаг залуу ч хєгшнийгєє тєвєггvй тvрvvлэн сэлж байна гэнэ. Гvнж баярлаж залууг нь улам хурдан сэлvvлэх арга сэдээд нуурын нєгєє эрэг дээр хувцсаа тайлаад нvцгэн зогсов. Тэгтэл залуугийн хурд нь саарч, сvvлдээ бvр урагшлахаа байсан тул хєгшин эр тvрvvлж нуурын эрэг дээр гараад тvрvvлжээ. Їvний дараа гvнж нєгєє залуутай уулзаад “Би чамтай л суухыг хvсч байсан. Харин чи хоцорчих юм. Юу болсон бэ?” гэж асуувал залуу єєдєєс нь “Чамайг хувцастайгаа байхад чинь бvх зvйл нос ёсоороо болж байсан юм. Харин чамайг хувцсаа тайлаанд нvцгэн байхыг чинь харчихсан чинь нурын ёроолоор ургах замаганд орооцолдоод урагшлахаа больчихсон юм” гэжээ.
Гэндсэн нь
Залуухан хосууд хvvхдийнхээ хамт нэг єрєє байранд амьдардаг байжээ. Шєнє болж хэвтэсний дараа хосууд загас наадуулах болсонд нєхєр нь хvvхдээ унтсан эсэхийг шалгахаар шийдэж: -Миний хvv, босоод ,галын єрєєнєєс ус аваад ир гэсэнд хvv нь хариу єгєхгvй байж гэнэ. Хосууд хvvхдээ унтчихаж гэж бодоод нєгєє ажилдаа оржээ. Бvх зvйл дууссаны дараа хосууд юм ярилцан тухлан хэвтэж байтал гэнэт харанхуйгаас: -Та хоёр юм яриад л би энэ усыг чинь бариад л зогсоод байх уу гэх хvvхдийнх нь дуу гарч гэнэ.
Бариул
Нэгэн эр буяны vйлчилгээ vзvvлдэг компанид иржээ. -Хямдхан шиг хайрцаг байна уу? -Энэ лакдсан байна.. Yнэ нь 300 мянга -Yнэтэй байна аа. -Тэгвэл энэ будаагvй байна. 100 мянга. -Yнэтэй байна . -Тэгвэл энэ фанераар хийсэн байна. 5мянга. -Yнэтэй л байна даа. -Буяны ажилд ийм хямд хайрцаг байдаггvй юм л даа. -Би хадам эхийгээ нутаглуулах гээд байгаа хvн л дээ… -Єє, тэгвэл тэр чигээр нь аваад ир бид хоёр талд нь бариул хадаад єгчихье.
Гомдол
Цэцэрлэг.Байдгаараа уйлчихсан жаахан охин багш дээрээ гvйгээд ирж -Яасан бэ, яагаад уйлсан. -Энэ муу Вовка чинь … -Яасан гэж … -Хадам эхvvдийг бvр багад нь алж байх хэрэгтэй гээд байна ш дээ…
Хогийн сав
Гудамжаар тамхи, татан шvлсээ хаялж явдаг эрэгтэйчvvдийг хогийн сав руу тамхиныхаа ишийг хаяж, нулимуулж сургахын тулд хогийн сав болгонд дээр “Би чиний хадам эх байна” гэсэн бичиг наах хэрэгтэй.
Нотолгоо
-Нєхєр, ахлагч аа та ойлгол доо, би яаж ч бодоод хурд хэтрvvлэх боломжгvй байсан байхгvй юу? -Тэгвэл та юугаар нотлох юм бэ? -Би хадмынх руугаа явж байсан юм шvv дээ
Тайлбар
-Тахиа яагаад тэгэж их донгоддог вэ? -Арван эхнэртэй, ганц ч хадам эхгvй болохоор тэр.
Эелдэг зан
Арван хоёр англи залуу нэг герман эмэгтэйг хvчиндэж байна гэнэ: -Найн, найн…гэж герман бvсгvйн орилохыг сонсоод гурав нь яваад єгч байна гэнэ
Сурсан юм
Цогцос хадгалдаг нэгэн газраас єєд бологсдын гар алга болдог болчихож гэнэ. Єєд болсон хvн авчирхаар л маргааш нь гар нь алга болчихдог болоод удсан тул аргаа барсан ажилтнууд нь нэгэн орой отолт хийж, гаж донтой этгээдийг барихаар шийджээ. Гэтэл ямар нэг гаж донтон аймаар этгээд бус харин арайхийж явж чаддаг нэг эмгэнийг бариад ихэд гайхжээ. Тэгээд яагаад, ийгээд гээд байцааж гарсанд эмгэн: -Би бvх насаараа л хvмvvсийн алганы хээ уншиж єнгєрсєн ирээдvйг нь хэлж єгдєг хvн байлаа. Гэтэл сvvлийн vед хєгширєєд хvмvvс ч надаа юм vзvvлэхээ больсон. Гэтэл сvvлийн шєнє ямарч юм уншихгvй болохоор нойр хvрэхээ байчихаад байна л даа гэсэн гэдэг.
Нэг эр таксины жолоочид захиж байна гэнэ. -За чи манай хадмыг галт тэрэгний буудал рvv яаралтай хvргэж єг. Галт тэрэгнээс нь хоцруулчихав аа… -Зvгээр ээ хєгшєєн, эр хvн эр хvндээ хайртай би єєрийнхєє хадмыг хvргэж єгч байгаа юм шиг л нvд ирмэхийн зуур хvргээд єгчихнє.
Могой
-Дvлзэн ээ, чи чинь эхнэртэй билvv? -Тиймээ эхнэртэй -Тэгвэл могой тэжээдэг vv? -Байгаа гээд хэлээд байна шvv дээ.
Залбирал
Залуухан хос. Нєхєр нь эхнэртээ хэлж байна гэнэ -Би танай ээжийг хоол муухай хийдэг гэж хэлэхгvй л дээ. Гэхдээ ямар ч байсан танайхан яагаад хоол идэхийнхээ ємнє залбираад байдгийг сайн ойлгодог болсон гэх гэсэн юм.
Харшил
Хадам эх нь бурхан болж, бєєн уй гашуу болчихсон хvмvvс сууж байна гэнэ. Хvргэн бусдаас жаахан зайтай суучихсан “Цэцэг, навч дэлгэрсэн ногоон диваажинд тєрєєрэй, ум мани бадми хум” гээд vглээд байна гэнэ. Нэг найз нь дєхєж ирээд “Чи чинь хадмыгаа ёстой нэг vздэггvй байсан биз дээ, одоо тэгээд яагаад цэцэг навч дэлгэрсэн ногоон диваажинд тєрєєрэй гээд байгаа юм бэ?” гэвэл цаадах нь “Чшш, хадамгуай чинь ногооны аймаар харшилтай байсан байхгvй” гэж шивнэн хэлжээ.
Жаргалтай хос
Нэгэн зурагчин хуримын зургийг хэдэн цагийн турш авчээ. Тэгснээ гэнэт “За одоо аз жаргалтай хосын зургийг нэг даръя” гэсэнд хvмvvс ийм олон цаг дарчихаад яагаад аз жаргалтай хосын зургийг дараагvй байдаг билээ гэсэн янзтай гайхан харсанд цаадах нь “Сvйт бvсгvй, хадам ээж хоёрыг хэлээд байна л даа” гэж тайлбарлажээ.
Еэсс
Хадам эх гамбир хайрч байна гэнэ. Тэжээвэр муур нь дэргэдvvр нь эргэлдэн хэлээ амаа долоох тоолонд хадам “Зайл эндээс” гээд хєєгєєд байх юм гэнэ. Тэгтэл муур бvр хадам эхийн хєлийг нь vрж, цээжээ хvржигнvvлж байгаад гамбир гуйсан ч хадам ээж “Зайл” гээд хавьтуулахгvй байна гэнэ. Хаалганы хонх дуугар хvргэн хvv ороод ирж. Хадам ч гамбираа таваглаад хvргэнийхээ ємнє тавьсанд цаадах нь “Энэ одоо юу болчихоод намайг гэнэт гамбираар дайлаад унав. Сэгжигтэй дээ” гэж бодоод нэг гамбир шvvрч аваад нєгєє мууранд шидэж єгчээ. Муур хоёр гурав хазалснаа vхэтхийн унаад єгєв. Ийм юм харсан хvргэн мэдээж хэрэг галзууртлаа уурлаж, хадам эхийгээ цонхоор шидчихэв. Хадам нь муухай орилон цонхоор унах тэр агшинд муур нь “Еээссс” гэсээр vсрээд босоод ирж гэнэ
Єгєєш
Нэг эр загас барихаар голын эрэг дээр ирээд сав онгойлгон чигийн улаан гаргаад ирж гэнэ.Тэгсэн нєгєєх нь: -Хєєе хєгшєєн чи хамаагvй огцом битгий татаарай, шєрмєс суначихаад байдаг юм шvv гэж гуйжээ.
Худал яриа
Хоёр нєхєр загас барихаар єдєржин голын эрэг сахижээ. Орой болохын хэрд нэг нь нєгєєдєє хэлж байна гэнэ. -Би ёстой нэг л зvйлд хэзээ ч итгэж чадахгvй. -Юу юм бэ? -Зєвхєн загас агнаж амь зогоодог бvхэл бvтэн vндэстэн байна гэдэг шиг худал яриа байхгvй.
Ангийн буу
Анчин эр микронд суугаад буугаа хажуугийнхаа хvн рvv чиглvvлээд євдєг дээрээ тавьчихаж: -Хvvе, наад буугаа, арай цэнэгтэй юм биш биз дээ, буудчихвал яана? -Зvгээрээ надад ахиад зєндєє сум байгаа.
Анч нохой
Хоёр анч нохой ярилцаж байна гэнэ. -Єчигдєр эзэнтэйгээ ойд явж байтал гэнэт бутны араас баавгай vсэрч гарч ирээд л хойд хоёр хєл дээрээ зогсоод орилж гардаг байгаа. Гэтэл эзэн гэж нэг тэнэг юм гай болж бууныхаа сумыг гэртээ мартчихаад гараад ирсэн байгаа юм даа. Тэгээд л би шууд нєгєєх рvv чинь орилоод л дайрчихсан... -Чи ямар зоригтой юм бэ, шууд баавгай руу дайрсан юм уу? -Юу, солиорсон биш би юу гэж баавгай руу дайрах юм бэ. Эзэн рvv гээ дайрч урд хоёроороо заамдаж байгаа “Муу тэнэг ээ, vхснээ хараад зогсоод байгаа юм бэ, зугатаая”гэж орилчихоод л зугатчихсан.
Дvvргийн татварын алба байрлаж байсан байранд цагдаагийн хар тамхитай тэмцэх хэлтэс нvvж ирээд удаагvй байтал утас нь дуугарч байна гэнэ: -Байна уу? Би татвараас 2 сая ногоон нуучихсан юмаа. Тэгээд айсандаа Хєвсгєлийн тайгад хоёр жил бvгж байгаад сvvлдээ яавал ч яаг гэж бодоод эргээд ирлээ. Одоо би яах ёстой вэ? -Нууцгvй хэлэхэд манай энд татварын албан байрлахаа больсон л даа. Гэхдээ та тэр бvх мєнгєєрєє хар тамхи худалдаад авчих, тэгээд бид нар очъё доо.
Согтуугийн гай
-За яагаад бас хоцорсон бэ?Бас л сэрvvлэг чинь эвдэрчихсэн vv? -Ний нуугvй хэлэхэд даргаа, би єчигдєр согтоод сэрvvлэгтэй цагаа эрэг шургаар нь задлаад тавьчихсан байна лээ.
Шалтаг
-Та яагаад ажилдаа хоцорч ирж байна аа, аан? -Гэрээсээ эртхэн шиг гарчихаж болохгvй байна уу? -Эрт гарахад оройтчихсон байсан юм аа…
Муухай дарга
Нарийн бичиг хvvхэн: -Захирал аа, би таныг ямар царай муутай, халзан, хєгшин хvн болохыг єєрєє vзэж хараад дэмий хардахаа болиг гэж бодоод сvйт залуугаа дагуулаад ирлээ гэснээ єндєр, царайлиг, Юндэн гєєгєє шиг залуу дагуулсаар єрєєнд нь шууд ороод ирж гэнэ.
Цагдаагийн дарга
Эрvvгийн цагдаагийн даргын нарийн бичиг хvvхэн уулзахаар ирсэн хvнд хандан: -Дарга одоогоор байхгvй байна. Гадуур ажилтай яваа. Гэхдээ та гарынхаа хээг vлдээчихвэл эргээд холбоо барих байхаа гэжээ.
Супер хурд
Хvvхэн нарийн бичгийн ажилд орохоор шалгуулж байна гэнэ. -За, та тэгээд минутанд хэдэн тэмдэгтийн хурдтай шивдэг юм бэ дээ? -Минутанд 1000 тэмдэгт -Пєєх, тийм хурдан уу? -Гэхдээ сvvлд нь хvн ойлгохын аргагvй юм болчихдог юм л даа
Сум
-Аав аа, эмээ яагаад юмнаас бултаж байгаа юм шиг ийш тийшээ vсчиж гvйгээд байгаа юм бэ? -Зарим нэгэнд нь эмээ, харин зарим нэгэнд нь хадам эх болоод л тэр. Алив наад сумаа дєхvvлээд ойртуулаадах даа…
Шувуу
Нэг нєхєр хадам эхийгээ нутаглуулчихаад оршуулгын газраар явж байна гэнэ. Гэтэл толгой дээр нь шувууны бас унасанд тэнгэр єєд харснаа ”Аан, муу хорт могой чинь яасан хурдан тийшээ очдог юм бэ?” гээд хараажээ
Шалтгаан
Сэжигтэн хадам ээж чинь яагаад vхсэн гээд байгаа билээ? -Хортой мєєгтэй хоол идээд хордоод vхчихсэн гэж би тvрvvн хэлсэн ш дээ… -Тэгвэл яагаад vvдэн шvд нь цєм цохигдчихсон байдаг юм бэ? -Идэхгvй гээд гvрийгээд байсан юм л даа…
Сайн найз
-Манай эхнэр надаас зугатаад хамгийн сайн найзтай минь суугаад явчихсан ш дээ… -Тийм vv? Тэр найзыг чинь хэн гэдэг юм бэ? -Хэн мэдэх вэ, цус. Гэхдээ л ямар ч байсан миний хамгийн сайн найз гэдэг нь ойлгомжтой …
Мєєг
Хоёр мєєгчин уулзаж байна гэнэ. Нэг нь сагс дvvрэн цагаан мєєг, харин нєгєєх нь хоёр сагсаар пиг дvvрэн хортой мєєг тvvчихсэн байна гэнэ. -Пєєх, чи хоёр сагсаар пиг дvvрэн хортой мєєг тvvж яаж байгаа юм бэ? -Хадам эхдээ єгдєг юмуу л гэж бодоод. Аймаар хортой авгай байдаг болохоор нэг сагс хvрэхгvй байж магадгvй гэж болгоомжлоод л …
Ял
-Эрхэм шvvгч ээ хэрэв би хадмыгаа алчихвал хэлдэн жил авах вэ? -10… харин дээр нэмээд манай хадам ээжийг нухчихвал ахиад нэг жил нэмнэ…

Сурталчилгаа -Эмч ээ би эдгэрэшгvй євчин туссан бололтой. -Яаж байна ? -Юу л даа. Энэ зурагтаар ариун цэврийн хэрэгсэл сурталчлахдаа дандаа цэнхэр єнгєтэй шингэнтэй гаргаад байдаг. Гэтэл минийх яагаад ч юм бэ улаан гараад байх юм. Гоо сайхан Нэг хvvхэн гоо сайхны мэс засалч дээр ирээд нvvрнийх нь арьс унжаад, vрчлээтээд байгаа талаар гомдолложээ. Эмч хуйхан дээр нь боолт хийж єгєєд, арьсаа унжихын хэрээр боолтоо эргvvлж чангалаад байгаарай гэв. Долоо хоногийн дараа нєгєє хvvхэн эмчид vзvvлж зовхи нь унжиж євдєєд байна гэжээ. Эмч нєгєє хvvхнийг vзээд “Наадах чинь зовхи биш харин хєх чинь байна. Цааш нь боолтоо хамаагvй чангалаад байвал удахгvй сахалтай болж магадгvй шvv” гэж сэрэмжлvvлжээ Тайтгарал -Эмч ээ, би vхэх vv? -Yхэлгvй яах вэ? Yхэлгvйгээр мєнх амьдардаг хvн гэж байдаггvй юм Цус багадалт -Эмч ээ, би цус багадалттай юм шиг байна. -За, та тэгээд яаж мэдэв ээ? -Миний нєгєє эрхтэн босохоор би ухаан алдаж унаад, ухаан орохоор нєгєєх маань босохоо байчихаад байх юм. Мэргэжлийн онцлог Нэгэн удаа дотрын эмч, мэдрэлийн эмч, мэс заслын эмч, задлан шинжилгээний эмч дєрєв ганцхан буутай шувуу агнахаар явжээ. Эхлээд дотрын эмч бууг авч хvлээж байтал зэгсэн дундаа нугас гараад нисчээ. Дотрын эмч онилсон болов ч “Нугас мєн болов уу, биш болов уу” гэж эргэлзэж байх хооронд нь шувуу нисээд алга болжээ. Дараа нь мэдрэлийн эмч бууг авч хvлээж байтал бас нэг нугас гараад ирж. Мэдрэлийн эмч буугаа онилонгоо “Энэ нугас єєрийгєє нугас гэдгийг мэдэж байгаа болов уу vгvй болов уу” гэж эргэлзэж байх хооронд шувуу бас нисээд алга болжээ. Дараа нь мэс заслын эмч буу авчээ. Шувуу ч гараад ирж мэс заслын эмч ч онилолгvйгээр буудаж унагачихаад “Хєєе, задлангийн эмч, чи яваад нугас мєн эсэхийг нь шалгаад ир” гэж зарлигджээ. Шинжилгээ Шинжилгээ єгєхєєр ирсэн євчтєн гурвын саваар дvvрэн шээс аваад ирсэнд сувилгач бvсгvй уурлаж: -Та нэртэйгээр нь ахиад уут дvvрэн баас аваад ирэхгvй дээ гэвэл нєгєєх нь: -За тэр би бvр мэдээд байсан юм аа, ах нь аваад ирсэн май гэжээ. Уйтгар Хоёр мэс засалчийн яриа: -За тэгээд хагалгаа ямаршуу болж єнгєрєв? -Аан, бахь байдгаараа .. Наркозтой болохоор шал уйтгартай юм .. Спираль “Эмч ээ, миний спиралийг богиносгоод єгєєч” гэсээр байдгаараа vсэрч цовхорсон бvсгvй эмчийн єрєєнд орж гэнэ. Одой хїн -Эмч ээ, би бvр балраад байна. Орой болгон зvvдэнд минь одой хvн орж ирээд хамт шээх vv гэдэг болсон. Тэгээд зєвшєєрчихєєд єглєє сэрэхээр орондоо шээчихсэн байх юм. -Та тэгвэл тэр одоо хvнийг хамт шээх vv гэхээр vгvй гээд л хэлчих Маргааш єдєр нь нєгєє хvн нус нулимсандаа хутгалдчихсан хvрээд ирж байна гэнэ. -Эмч ээ, бvр баларсан. Нєгєє одой хvн чинь зvvдэнд минь орж ирээд хамт морь харах уу гэхээр би vгvй гээд таны хэлснээр хэлчихсэн. Тэгсэн чинь тэр муу новш харин тэгвэл хамт хvндэрье гэдэг байгаа…
a
Гамбир Учир мэдэхгvй жаахан хvvхдvvд хєєрхий єнхрvvшийн євчин туссаныг ойлголгvй єдєржингєє гамбир, гамбир гэж єдєржин шоолжээ. Гэндсэн нь. Англи, Лондон хот. Талбай дээр жуулчилж ирсэн хоёр Америк бvсгvй зогсоно. Нэг нь нєгєєхдєє хандаж их л харууссан байдалтайгаар: -Шал балай юм. Биг Бен Биг Бен гээд байсан чинь зvгээр нэг муу цаг байсан юм байна ш дээ гэж санаа алдан хэлж байх юм гэнэ. Сайхан эхнэр Хоёр согтуу нєхєр баарнаас гарч ирж байна гэнэ. -За яах вэ, хєгшєє. Хоёулаа явж хvvхэндэх vv? -Яах юм бэ, би чинь залуухан, vзэсгэлэнтэй эхнэртэй хvн болохоор …. -О.К. Тэгвэл танайх руу л явъя л даа. Андуураад байна Нэг эр зоогийн газар кофе уугаад сууж байна гэнэ.-Хєєе, зєєгч єє энэ кофе чинь бензин амтагдаад байгаа юм уу эсвэл надад тэгэж санагдаад байна уу? -Манай кофе уг нь солярка амтагдаад байдаг юм. Тэгэхээр танд санагдаад л байгаа болов уу? Мєнгє -Эмэгтэй, та мєнгєєр энгэр зєрvvлдэг vv?-Їгvй шvv. -Ямар сайн юм бэ, би яг мєнгєгvй явж байсан юм. Гайхсан нь Хоёр чукча явж байна гэнэ. -Хєєх, тэрийг хар даа. Энэ хавиар огт vзэгдэж харагдаагvй хоёр нєхөр явж байна. Хоёулаа очоод намалдгийг нь нээгээд єгєх vv? -Наад хоёр чинь мундаг зодолддог хvмvvс байж таараад хоёулаа зодуулчихвал яана? -Бид хоёрыг яасан гэж зодох болж байна? Орчуулагч Алт хулгайлаад нуусан чукча эрийг орчуулагч ашиглан байцааж байна гэнэ. -За, чукча, чи тэр алтыг хаана нуусан бэ?Чукча: -Хэлэхгvй ээ. Орчуулагч: -Наадах чинь хэлэхгvй гэнээ. -Алт хаана нууснаа хэлэхгvй бол буудаж ална гэж хэл. Орчуулагч: -Чамайг алтыг нь нуусан газраа зааж єгєхгvй бол эд нар буудаж ална гэж байна. Чукча -Би алтыг урцныхаа vvдэнд булчихсан. Орчуулагч: -Наад муу чинь буудвал бууд би хаанаа нууснаа хэлэхгvй гэж байна аа. Сансарт Чукча эрийг Шарик, Банхар гэсэн хоёр нохойн хамтаар сансарт нисгэжээ. Хэсэг хугацааны дараа нислэгийн удирдах тєвєєс тушаал єгч байна гэнэ. -Шарик ємнєє байгаа улаан кнопын дараарай, Банхар хажуудаа байгаа бариулыг доош нь дар. Чукча чи хоёр нохойгоо хооллоод, єєр юунд ч гар хvрч болохгvй шvv Айдас Захирлын єрєєнєєс буйданг нь гаргаж байгааг харсан нарийн бичиг хvvхэн: -Энэ чинь одоо яаж байгаа юм бэ? Намайг ажлаас халж байгаа юм уу гэж захиралдаа уурласан гэдэг. Цомхотгол -Хєєе, манайд баахан цомхотгол явагдах гэж байга гэсэн vv? -Айх юмгvй дээ хєгшєєн, бид хоёрыг тэр цомхотгол чинь холуур тойроод явна гэж мэд. Зvгээр л манай дарга эхнэрээсээ салаад бvх хамаатнуудыг нь халж байгаа юм байхгvй юу. Эм -Эмч ээ,та намайг чадалтай бол гэж энэ эмvvдийг бичиж єгсєн vv? -Тийм ээ яасан, ямар ч нєлєє vзvvлэхгvй байна уу? -Юу л даа, нєгєє би эмнийх нь тагийг ерєєсєє онгойлгож чаддаггvй