Жирэмсний эхний үзлэг
Жирэмсний эхний 12 долоо хоногтойд буюу 3 сар дотор эмчид үзүүлж шинжилгээ хийлгэн хяналтанд орвол зохино. Энэ үед жирэмслэлт төрөлттэй холбоотой мэдээ мэдээлэл уншиж судлах, жирэмсэн эхчүүдийн сургалтанд хамрагдах нь тун чухал байдаг.Жирэмсний үед ямарваа нэг аюултай шинж илэрвээс /жирэмсний хавсарсан эмгэг, хүндрэлүүд сэдвийг унших/ даруй зөвлөгөө өгөх мэргэжлийн эмчдээ хандах хэрэгтэй.
Түүнээс гадна жирэмсний сүүлийн саруудад өрхийн эмчийн заавраар төмрийн бэлдмэл уух ба энэ нь цус багадлаас сэргийлдэг.
Жирэмсний үзлэг, шинжилгээ
| Нэр | Зорилго | Ач холбогдол |
| Ерөнхий биеийн үзлэг | Бүх биеийн ерөнхий эрүүл мэнд хэвийн байдлыг хянах | Эрүүл эмгэг эсэхийг тогтоож эмгэгтэй бол яаж эмчлүүлэхийг заана. |
| Аарцаг хэмжих | Хүүхэд төрөх замаараа төрөх боломжтой эсэхийг тогтоох | Төрөх үед тохиолдож болох зарим ноцтой хүндрэлээс сэргийлнэ. Жишээ нь: аарцаг ясны нарийсал гэх мэт өөрчлөлтийг илрүүлж яаж төрүүлэхийг шийднэ. Хэрвээ шаардлагатай бол мэс заслын аргаар төрүүлнэ. |
| Жин | Эхэд далд хаван хуримтлагдаж буй эсэхийг болон ургийн өсч байгааг тодорхойлох | Жирэмсний хожуу үеийн хордлого ургийн өсөлтийн саатлыг эрт илрүүлж, арга хэмжээ авах. |
| Ургийн зүрхний цохилт | Ургийн байдалд дүгнэлт өгнө | Ураг амьд эсэхийг тогтоохоос гадна ургийн бүтэлтийг илрүүлнэ. |
| Хэвлийг тэмтрэх | Ургийн байрлал, хэмжээ, түрүүлсэн хэсгийг тодорхойлох | Ураг хэвлийдээ хэрхэн байрлаж байгааг тогтоож хэрвээ буруу байрласан бол засах, төрөлтийн төлөвлөгөөг боловсруулах эмчилгээ, арга хэмжээг авна. 32 долоо хоногтойдоо хүүхэд хэвлийдээ тогтвортой байрлалаа олно. Түгээмэл байрлал нь толгойгоороо доошоо харсан байрлал юм. |
| Цусны даралт хянах | Даралт ихсэх өвчин болон хожуу хордлоготой эсэхийг тогтооно | Төрөх үед даралт ихсэх нь аюултай шинж бөгөөд даралт ихсэлт хэр өндөр байгаагаас шалтгаалан зохих арга хэмжээ авч хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. |
| Дотуур үзлэг | Төрөх замаар төрөх боломжтой эсэхийг тодорхойлно | Гадна бэлэг эрхтнүүд болоод аарцгийн эрхтнүүд, үтрээ, умайн хүзүүн дэх эмгэг, гажиг, үрэвслийг илрүүлснээр эмчлэх арга хэмжээ авна. БЗХӨ илрүүлнэ. Эдгээр нь илэрвэл яаж төрүүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд: төрөх замаар эсвэл мэс заслаар төрүүлэх гэх мэт |
| Шээсний шинжилгээ | Бөөр, шээс ялгаруулах замын эмгэгийг илрүүлэхээс гадна жирэмсний хожуу хордлогыг илрүүлнэ | Жирэмсэн болоход бөөрний аливаа далд эмгэг сэдрэх нь илүүтэй. Жирэмсний хожуу үед уураг шээсэнд илрэх нь таталт өгөхийн шинж байдаг. Иймээс эдгээрийг илрүүлж эрт эмчлэх арга хэмжээ авна. |
| Цусны шинжилгээ | 1. Цусны бүлэг тогтоох 2. Цусны резус бүлэг тогтоох 3. Цусны улаан эсийн тоог тогтоох, хэвийн үед 12-14 гр байна. 4. Альфа фетопротеины түвшин тогтоох 5. Тэмбүү, ДОХ гэх мэт эхээс урагт дамждаг бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх | 1. Яаралтай цус солих шаардлага гарч болно. 2. Цусны үл тохироог илрүүлж хүүхэд төрмөгц цус юүлэх яаралтай арга хэмжээ авна. 3. жирэмсэн үед цусны улаан эсийн тоо багасаж болох бөгөөд цусны багатай эхчүүдийг цус алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч төрүүлнэ. 4. Удамшлын гаралтай эмгэг, согогийг илрүүлнэ. Жирэмсний үед цусанд альфафетопротеин гэгч бодис илэрдэг. Энэ нь 16-18 долоо хоногтойн хооронд бага түвшинтэй байх ба хэрвээ түвшин өндөр гарвал хүүхдийн тархины хөгжил эмгэгтэй байгааг харуулна. Гэхдээ ихэр хүүхэд тээж яваа эмэгтэйн цусанд өндөр гарч болох талтайг анхаарах хэрэгтэй. Хэрэв хэмжээ бага гарвал Дауны өвчтэй ба ургийн усны чанар муу, халдвартай байгааг илтгэнэ. 5. Тэмбүү өвчин нь 20 долоо хоногоос өмнө сайтар эмчлүүлэхгүй бол хүүхдэд халдварлаж төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрдөг. ДОХ-ын халдвар авсан тохиолдолд эхэсээр дамжин хүүхдэд халдах ба хүүхэд амьдрах чадваргүй төрөх магадлал өндөр байдаг. |
| Хэт авиан шинжилгээ | Ургийн хөгжил, хөдөлгөөн, байрлал, ургийн усны хэмжээ, тогтоц зэргийг харж болно. Түүнээс гадна ургийн хэмжээ, жирэмсний хугацааг тодорхойлно | Ураг эхэсийн эмгэг байдлыг эрт илрүүлж арга хэмжээ авна. |
| Ургийн орчмын шингэн шинжлэх | Ураг орчмын шингэн гэдэг нь хэвлийд хүүхдийн эргэн тойронд байгаа усыг хэлнэ. Ургийн усыг шинжилснээр хүүхдийн тархи нугасны эмгэг, Дауны өвчин /хромосомын гажиг/, ургийн бүтэлт, ургийн хөгжил зэргийг тодорхойлно. | Та өмнө нь эрүүл биш хүүхэд төрүүлж байсан эсвэл гэр бүлийн түүхэнд эмгэг хүүхэд төрж байсан бол энэ шинжилгээг хийлгээрэй. /Энэхүү шингэнд хүүхдийн арьс, бусад эрхтнүүдийн эсүүд агуулагдах ба эдгээр нь хүүхдийн талаарх нарийн мэдээллүүдийг өгнө. Эсийн хромосомыг судалсанаар 75 төрлийн удамшлын өвчинг оношлож болдог. Шаардлагатай үед жирэмслэлтийг таслах арга хэмжээ авна |
Хүүхэддээ эм өгөхдөө гаргадаг 10 алдаа
Хүүхэд маш амархан өвддөг. Халуурч, ханиалган, ядарч сульдаж, хоолондоо дургүй болно. Бид энэ нөхцөлд юу хийхээ сайн мэддэг, үүнийгээ ч хийдэг. Харин арга тасарсан үедээ л эмчид ханддаг. Тэгээд ихэнхдээ баахан эм аваад хүрээд ирдэг. Эм бол хүүхдүүдийн маань бяцхан биеийг эдгээх тустай аргуудын нэг мөн.
Тийм боловч эмний үйлчилгээг бүрэн ашиглахын тулд хэрхэн зөв хэрэглэхээ мартаж болохгүй. Бидний анхааралгүй гаргасан өчүүхэн алдаанаас болоод эмчилгээ оройтож эсвэл үр дүнгүй болно. Иймд эмийг хэрхэн зөв хэрэглэхээ мэддэг байхад илүүдэхгүй. 1. Эмчид хандалгүйгээр эм өгөх
Хүүхэд нэг өвчнөөр хоёр гурван удаа өвдсөний дараа өөр өвчнөөр өвдөхөд эхчүүд их тайван ханддаг. Халуурсан, ханиасан, гэдэс нь өвдсөн үед эхлээд юу хийхээ мэддэг. Тэр дор нь халуун бууруулах эм өгөх гэх мэт… Гэвч энэ туршлагадаа хэт найдах хэрэггүй. Учир нь хэд хэдэн өвчний шинж тэмдэг ижилхэн байдаг. Хүүхэд тань ханиалган халуурахад та халууны эм өглөө гэж бодъё. Халууны эм хүүхдийг тайвшруулах боловч өвчний эх үүсвэрийг арилгахгүй. Хэрэв вирус, бактераас болсон өвчин бол эм өгөөгүй ч эдгэрдэг. Харин микробын гаралтай бол антибиотик хэрэглэх шаардлагатай. Та халуурах, ханиалгах үед нь хэрэглэж байсан эмээ мэдээж хэрэглэж болох ч хамгийн ихдээ 3 өдөр үргэлжлүүлэх хэрэгтэй. 3 өдөр өнгөрчихөөд байхад сайжрах төлөвгүй бол эмчид хандаарай. Товчхон хэлэхэд өөрийн ажиглалт, туршлагадаа үндэслэн эм уулгах нь буруу бөгөөд та тухайн эмийг хэдэн өдрийн хугацаатай, хэр хэмжээгээр өгөх хэрэгтэйг мэдэхгүй шүү дээ. Тиймээс эмчид хандалгүйгээр хүүхэддээ эм уулгах хэрэггүй.
2. Аминдэмүүд ч бас эм
Зарим эхчүүд хүүхдээ эрүүл чийрэг байлгаж, өвтгөхгүйн тулд эмчид хандалгүйгээр аминдэм уулгах нь элбэг байдаг. Аминдэм ч бас эм гэдгийг анхаарах нь зүйтэй. Учир нь хүний бие зарим аминдэмийг шингээдэггүйгээс өвчлөх явдал гардаг. Тиймээс та эмчид хандалгүйгээр аминдэмийг ч хэрэглэх ёсгүй.
3. Сав, боодлынх нь дээр хэрэглэх хэмжээг нь бичүүлж ав
Эмч жор бичиж, та эмийн санчаас эм авлаа. Эмийн санчид эмчийн бичсэн эмийг өлсгөлөн эсвэл хэт цатгалан байгаа үедээ уухгүй байхыг зөвлөдөг. Харин заримдаа эмийн саван дээр тэмдэглээгүй өөр нөхцөл байдал үүсэх нь бий. Тиймээс та болгоомжтой байж сав, боодлын дээр хэрэгтэй зүйлсийг нь бичүүлж ав. Мөн та олон дахин хэрэглэдэг эмнийхээ хэрэглэх зааврыг санахгүй үе гарч магадгүй.
4. Хүчинтэй хугацааг нь хар
Эм болгон дээр хэдий хүртэл хэрэглэх хугацааг нь заавал бичдэг. Ихэнхдээ саван дээр, хааяа шошго дээр нь бичээтэй байдаг. Та эм худалдаж авахдаа хүчинтэй хугацаа нь дууссан эсэхийг заавал шалгаж байгаарай. Ээж нар дутуу үлдсэн эмийг хадгалдаг нь зарим үед хэрэг болох нь бий. Гэхдээ та гэртээ байгаа дутуу үлдсэн эмийг хэрэглэх гэж байгаа бол хугацааг нь дахин нэг хараарай. Учир нь хугацаа нь дууссан эм тус болохоосоо ус болно. Тиймээс та 3 сар тутам эмийн савандаа байгаа эмнүүдээ шалган, хугацаа нь дууссаныг хаяж байгаарай.
5. “Сайн сэгсэр” гэсэн зааврыг дага
Зарим эмийг хэрэглэхийн өмнө заавал сэгсрэх хэрэгтэй. Ингэснээр тунасан бодисыг шингэнд уусган, эмний нөлөөг сайжруулдаг. Тиймээс хэрэв сайтар сэгсэр гэсэн заавар байгаа бол холилдтол нь сэгсэрвэл хүүхдэд тань илүү сайн нөлөөлнө.
6. Шошгыг нь унш
Эм болгоны дээр эмний тухай бичсэн хэсэгтэй шошго байдаг. Та анагаах ухааны бүрэн мэдлэгтэй биш учир бичсэн зүйлсийг бүгдийг нь ойлгохгүй нь мэдээж. Гэхдээ бидэнд ойлгомжтой хэсэг ч бий. Жишээ нь эмийг хэрэглэх болон хадгалах заавар. Зарим эмийг өдрөөр, заримыг нь долоо хоногоор хэрэглэдэг. Тагийг нь нээсний дараа хэдэн өдөр хэрэглэх шаардлагатайг бичсэн заавар ч бий. Зарим эмийг онгойлгоод устай холих хэрэгтэй байдаг. Шошго дээр тухайн эмийг хэрхэн хэрэглэх тухай заавар байдаг тул заавал уншин, нэг бүрчлэн дагах хэрэгтэйг мартаж болохгүй.
7. Эмээ өөр саванд битгий хий
Зарим ээж нар хайрцгийг нь хаясан эмээ өөр эмний хайрцагт хийж тавьдаг. Тэгтэл энэ нь хамгийн аюултай хадгалах хэлбэр юм. Юуны өмнө дутуу үлдсэн эмний хайрцгийг хаяж болохгүй. Учир нь хайрцаг дээрх шошго нь тухайн эмээ дахин ашиглах болоход хэрэгтэй. Үүнээс гадна өөр хайрцагт хийсэн эмийг андуурч хэрэглэх тохиолдол их байдаг.
8. Дутуу үлдсэн эмнүүдийг хооронд нь хольж болохгүй
Зарим эхчүүд өөр өөр үед онгойлсон эмийг, ялангуяа усан эмнүүдийг нэг нэгтэй хольж хадгалахыг илүүд үздэг. Энэ нөхцөлд улам аюултайг та бүү мартаарай. Жишээ нь хэрэглэх хугацаа нь өөр байж болно. Тиймээс эм бүрийг дундуур ч гэсэн холилгүй өөр өөрийн саванд нь хадгал.
9. Хэмжүүрийн оронд халбага бүү хэрэглэ
Эхчүүдийн хийдэг нэг алдаа бол хоолны эсвэл цайны халбагаар эм өгдөг. Жишээ нь усан эм бүрийн хайрцаг дотор хэмжүүртэй халбага байдаг. Энэ халбагыг нь хэрэглэвэл эмийнхээ хэмжээг тохируулна. Ихэнхдээ нэг хэмжүүр 5 мл шингэн багтаамжтай байдаг. Харин хоолны эсвэл цайны халбагад 4-9 мл шингэн ордог. Цайны халбагаар хийсэн эмийг нүдэн баримжаагаар хэмжих боломжгүй. Тиймээс та заавал зориулалтын халбагыг нь хэрэглэж “Эм, хор хоёрыг ялгадаг зүйл нь хэмжээ” гэдэг үгийг санаарай.
10. Албан хүчээр эм бүү өг
Хүүхдүүд эмний амтанд дургүй эсвэл муухай ааштай байгаагаас болж эм уухыг хүсдэггүй. Та ч ээж нь учир эм уух цагийг нь өнгөрүүлэхийг хүсэхгүй. Үүнээс болж түүнд хатуу ширүүн хандахад хүрдэг. Заримдаа хамрыг нь чимхэж байгаад амыг нь нээх эсвэл уйлсан ч огт тоолгүй эмийг нь өгөх хэрэгтэй гэж үздэг. Харин энэ үйлдэл тань хүүхдийг эмэнд дургүй болоход нөлөөлнө гэдгийг анхаараарай. Энэ нь та олон жилийн турш илүү их хүчилж албадан, залхаж, өөрийгөө ч түүнийг ч ядраахад хүргэнэ. Тиймээс хэрэв эмийн амтанд дургүйцэж байгаа бол эмчтэйгээ ярилцаад өөр эм өгч болно. Эм нь эвгүй амттай байсан ч уулгах шаардлагатай байгаа бол жимсний шүүстэй хольж өгч болох эсэхийг эмчээс асуугаарай. Үүнээс гадна хүүхэдтэйгээ эмний ашиг тусын талаар ярилцан, богинохон түүх ярьж өг. Түүний бие дэх өвчин үүсгэгч нянг эм хэрхэн устгаж, хөнөөдөг тухай хэтрүүлэн ярьж дүрсэлсэн ч болно. Ингэснээр эм уух нь маш тааламжтай тоглоом болж хувирах болно.

Витамины дутагдал үр зулбахад нөлөөлдөг
Жирэмслэлтийн эхний өдрөөс л эмэгтэй хүн хоол хүнснээсээ хангалттай уураг авч байх ёстой. Уураг бол ургийн эд эсийг "босгох" гол тулгуур юм.
Max, загас, сүү, аарц, исгэлэн сүүн бүтээгдэхүүн, өндөг, самар, шошийн бүтээгдэхүүн зэрэг нь уургийн үндсэн эх булаг болно.
Түүнчлэн нүүрс ус болон ургамлын эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн дутахгүй ач холбогдолтой. Эдгээр бүтээгдэхүүнд хар болон хөх тарпаны талх, бүх төрлийн будаа, жимс, ногоо орно. өөх тос нь энергийн үндэс тул жирэмсэн эмэгтэйн хүнсэнд Е витамин болон хүчлээр баялаг ургамлын тос байх ёстой.
Үүнд наранцэцгийн, эрдэнэ шиш, чидун тос орно. Харин амьтны гаралтай өөх тос, хүнсний зүйл нь зүрх судасны системд ачаалал өгдөг тул бүү хэрэглээрэй. Жирэмсний үед витамин хангалттай авч байх хэрэгтэй.
Витамины дутмагшлаас болж үр зулбах, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх үндсэн шалтгаан болдог. Хоёр дахь долоо хоногоос үр хөврөлийн тархи эрчтэй хөгждөг үе тул фолийн хүчил маш чухал үүрэгтэй.
-Фолийн хүчил нь ногоон сонгино, яншуй, бууцайнд илүү их агуулагддаг.
-Мөн элэг, мах, бөөрөнд арай бага хэмжээгээр байна. -Кальци, фосфор, кали болон төмөр, зэс зэрэг эрдэс давс, микроэлементүүд жирэмсэн эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй. Жишээ нь кальцийн ургийн яс бэхжүүлэх болон жирэмсэн эмэгтэйн ясны эд эсийг хамгаалахад нэн чухал үүрэгтэй. Жирэмсэн эмэгтэй өдөр бүр 1,5 литр шингэн зүйл /цай, ус, компот, шүүс/ уух хэрэгтэй.

Жирэмсэн үед тохиолддог эмгэгүүд
Өтгөн хатах
Жирэмсний эрт үеэс эхлэн бие махбодод үүссэн дааврын хямралын улмаас өтгөн хатаж болно. Түүнчлэн цагаан гурилаар хийсэн талх, гурилан бүтээгдэхүүн байнга хэрэглэх, хөдөлгөөн багатай байх нь өтгөн хатах шалтгаан болдог. Энэ үед шингэн юм сайн ууж, хүнсний зүйлдээ талх, жимс, ногооны төрлийг голчлон хэрэглэх хэрэгтэй.
Хэрэв цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар нэг удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй. Хоёр ширхэг алим угааж хальстай нь өлөн элгэн дээрээ идвэл сайн. Наранцэцгийн тос, давстай юмуу цэвэр буцалсан усаар клизм тавих нь үр дүнтэй. Гэхдээ шамбарамтай бол болгоомжтой хандаарай. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах гэж нэрлэгддэг дасгалыг хийснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хатахгүй болдог. Нойргүйдэл
Жирэмсэн эмэгтэйн биеийн ерөнхий бодисын солилцоо идэвхжсэнтэй холбоотой нойргүйдэл илэрнэ. Жирэмсэн эмэгтэй хангалттай нойр авах нь зайлшгүй чухал. Нойргүйдлээс сэргийлэхийн тулд:
-Ургамлын гаралтай цай, сүү, зөгийн балтай цай уух,
-Унтахаас өмнө халуун бүлээн устай ваннад орох
-Унтахаас өмнө цэвэр агаараар амьсгалах
Даралт ихсэх
Цусны даралт дунджаар 90/60-120/80-ын хооронд хэлбэлздэг. Үүнээс ихсэх эсвэл буурах нь эмгэг юм. Иймээс жирэмслэхээс өмнө даралт тань хэвийн бус байгаа бол эмчлүүлэх хэрэгтэй. Зүрх судас, бөөрний өвчин, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгээс болж даралт ихэсдэг. Мөн сэтгэл санааны тавгүй байдалд орох, нойргүй болох, ядрах зэрэг нь цусны даралт ихсэхэд нөлөөлнө.
Шөрмөс татах
Шөрмөс татах эмгэг нь жирэмсний үед цөөнгүй тохиолдоно. Шалтгаан нь тодорхойгүй боловч цусанд кальцийн хэмжээ багассанаас үүсдэг гэсэн таамаглал байдаг. Гол төлөв шөний цагаар хөл, тавхайн шөрмөс татна. Шөрмөс таталтыг тавиулахын тулд шөрмөс татсан хэсэгт иллэг хийнэ.гараараа тавхайг дээш нь гэдийлгэхэд тавхайн шөрмөсний таталт тавигдана. Мөн кальцаар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.
Зүрхний өвчин
Зүрхний өвчтэй эмэгтэйчүүд жирэмсэлж болохгүй гэж үздэг байсан үзэл бодол сүүлийн үед өөрчлөгдөөд байна. Гэхдээ зүрхний маш хүнд гажиг, хүнд өвчин амь насанд аюул учруулж болох тул холбогдох мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
Жирэмсэн үеийн хүндрэлүүд - Та
- 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай
- таваас дээш удаа төрсөн
- бага хүүхэд тань хоёр нас хүрээгүй
- эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй
- хоол тэжээлийн дутагдалтай байвал
- үр зулбаж байсан
- олон удаа үр хөндүүлж байсан бол жирэмсний, төрөх, төрсний дараах үеийн хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй.
Зулбалт
Зулбалтын үндсэн шалтгаан:
- умайн хүзүү бүрэн хаагдахгүй байх
- умайн хүзүүний төрөлхийн гажиг
- эхнэр, нөхрийн цусны резус тохироо нийлээгүйгээс хүүхэд амьгүй болох
- дааврын дутагдлаас болж умайн дотор хана өсч бүрэлдэж буй хүүхдийн хөгжлийг тэтгэх, тэжээх чадваргүй байх
- умайн анатоми физиологийн дутмаг хөгжлөөс болж жирэмслэх, хүүхэд тээх чадваргүй байх,
- умайн хоргүй хавдартай байх
- эхсийн хөгжил бүрэн төгс бус, хүүхдийг тэжээж чадахгүй байх
- чихрийн шижин өвчтэй байх
Эхэс цагаас өмнө ховхрох
Хэвлийгээр хүчтэй базалж өвдөх, бие сулрах, толгой эргэх, дотор муухай оргих, хүйтэн хөлс дааварлах шинжүүд илэрнэ. Умайг тэмтрэхэд хатуу, эмзэглэлтэй болж, үтрээнээс цус гарна. Жирэмсний хожуу үед дээрх шинжүүд илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Жирэмсний хожуу үеийн хордлого, цусны даралт ихсэх, бөөрний өвчин, олон удаа үр хөндүүлэх, хэвлий рүүгээ цохиулах зэрэг нь эхэс цагаасаа өмнө ховхрохын шалтгаан болдог.
Цус багадалт
Жирэмсний үед бие махбодод төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдийн дунд цус багадалт цөөнгүй тохиолддог. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлж байсан, цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.
Амархан ядарч сульдах, толгой эргэх, нүд эрээлжлэх, арьс цонхийх, үс унах зэрэг шинжээр илэрнэ. Цус багадалттай эх жирэмсний явцад биеийн ерөнхий байдал сулрах, үр зулбах, дутуу төрөх, төрөх үед цус алдах, төрсний дараа үжил халдвараар хүндрэх нь цөөнгүй тохиолддог. Ураг хэвлийдээ бүтэх, дутуу төрөх, хүүхэд хугацаандаа төрсөн ч сул дорой биетэй байх нь элбэг. Цус багадалтаас сэргийлэхийн тулд жирэмсний үед төмөр-фолийн хүчил агуулсан бэлдмэлүүдийг тогтмол хэрэглээрэй. Уг бэлдмэлийг та өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээс үнэгүй авч болно.
Бие хавагнах
Жирэмсний 20 долоо хоногоос хойш таны биеийн жин нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч хяналтын эмчдээ заавал хэлээрэй. Жирэмсний сүүлийн хагаст шилбэнээс гадна хөл, нүүр, гар, хэвлийгээр хавагнах нь жирэмсний хожуу үеийн хордлогын шинж байдаг. Биеийн жин огцом буюу долоо хоногт нэг кг-аас илүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж юм. Шээсэнд хэвийн хэмжээнээс илүү уураг илрэх нь мөн хожуу үеийн хордлогын шинж бөгөөд шээс хөөсөрч гарах шинжээр илэрнэ.
Үтрээнээс цус гарах
Жирэмсний эхний хагаст буюу дөрвөн сартайгаас өмнө үтрээнээс цус гарах нь үр хөврөл зулбаж байгаа эсвэл умайн гадуурх жирэмслэлтийн шинж байж болно. Хэрэв жирэмсний сүүлийн хагаст, мөн төрөлт эхлэхэд цус гарвал эхэс умайн хананаас цагаасаа өмнө ховхорч байгаа болон эхэс түрүүлж төрөх гэж байж болзошгүй.
Зөвлөгөө
Жирэмсэн үеийн хүндрэлээс хэрхэн сэргийлэх вэ?
• Жирэмсний хяналтад эрт буюу эхний гурван сарын дотор орж, цаашид байнга эмчийн хяналтад байх,
• Эмчээсээ жирэмсэн үеийн ажил, амралт, хоолны дэглэм, тохиолдож болох хүндрэлүүдийн тухай зөвлөгөө авч мөрдөх,
• Цус багадалтаас сэргийлэх болон цус багадалтыг эмчлэхэд төмөр-фолийн хүчлийн бэлдмэлийг зөвхөн зааврын дагуу хэрэглэх,
• Хэрэв танд архаг хууч өвчин, ялангуяа бөөр, шээсний замын эмгэгтэй бол цаг тухайд нь тууштай эмчлүүлэх, өвчилсөн тохиолдолд яаралтай эмчид үзүүлж эмчлүүлэх,
• Хэрэв та жирэмсний хожуу үеийн хордлоготой бол төрөхөөс хоёр долоо хоногийн өмнө эх барихын тусламж үзүүлэх эмнэлэгт хэвтэж байнгын хяналтад байх шаардлагатай.
Эхийн хэвлийд байгаа хүүхэд эхийн цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүд цэвэр агаарт тогтмол салхилах нь хүүхдийн өсөлтөд сайн нөлөөтэй. Өдөрт нэгээс хоёр минутын хугацаатай ойр ойрхон 5 удаа гүнзгий амьсгалах дасгал ч хийж болно. Энэ нь ялангуяа жирэмсний хожуу хордлогын үед сайн нөлөөтэй.
Жирэмсэн үедээ та өөрөө тамхи татах, эсвэл тамхиний утаатай орчинд байх нь хэвлийдээ байгаа ургийг зориудаар хордуулахтай адил юм. Мөн жирэмсний үед архи болон, бусад согтууруулах ундааг хэрэглэхгүй байх нь чухал.
Жирэмсний хугацаанд хэрэглэсэн ихэнх эмүүд эхийн цусаар дамжин урагт нөлөөлдөг тул та өвчилсөн тохиолдолд заавал эмчид үзүүлж, зөвхөн эмчийн зааврын дагуу эм, тариа хэрэглээрэй.
Урагт зориулсан дасгал хийхээс гадна төрөлтөд бэлдэх, төрсний дараа эх биеийн галбираа хадгалах зорилгоор хэвлийн, аарцаг, хярзан, таазны хөндийн дасгал хийнэ.
Доорх шинжүүд илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлээрэй
-Үтрээнээс цусархаг ялгадас гарах,
-Хэвлийгээр базалж өвдөх,
-Гэнэт хүчтэй өвдөх,
-Гэнэт толгой эргэх, дотор муухайрах,
-Хүйтэн хөлс гарч, нүд харанхуйлах,
-Нүүр, гар, шилбээр хавагнах,
-Толгой өвдөх,
-Нүд бүрэлзэх,
-Шилэн хүзүүгээр хөшиж өвдөх,
-Цусны даралт 140/100 мм-ээс ихсэх шинжүүд илэрвэл,
Бэлгийн харилцаа
Жирэмсэн үед анхаарвал зохих асуудлуудын нэг нь бэлгийн харилцаа юм.
Эмэгтэй хүн жирэмсэн үедээ өмнөх шигээ эр нөхөртөө хандаж чаддаггүй. Жирэмсний эхний саруудад эмчийн зөвлөснөөр заавал хориглох шалтгаан /өмнө нь зулбаж байсан, дутуу төрж байсан г.м/ байхгүй, жирэмслэлт хэвийн явагдаж байвал бэлгийн хэвийн амьдралаас татгалзах шаардлагагүй. Өмнөх жирэмслэлтийн үед зулбадаг зэрэг ужиг зуршилтай эмэгтэйчүүд жирэмсний эрт хугацаанд бэлгийн хавьтал үйлдэж хэрхэвч болохгүй.
Харин жирэмсний сүүлийн саруудад бэлгийн харилцаанд орох үед умайн булчин агших талтай гэдгийг анхаар. Умайн хана хатуурч овойж байгаагаар та энэхүү агшилтыг мэдэрч болно. Бэлгийн хавьтлын дараа умайн булчин агшиж хатуураад эвгүй мэдрэмж мэдэгдвэл агшилт сулартал тайван хэвтэж амрах хэрэгтэй.
Мөн хэвлий томрохын хирээр бэлгийн ажил хийх байрлалаа ч эвтэйхэн болгон өөрчлөх шаардлагатай.
Та бэлгийн хавьтал хийхдээ хэвийнхээс илүү ядрах, сэтгэл хөдлөл ихтэй байж болох бөгөөд нөхөрт тань ч жирэмсэн үеийн бэлгийн харилцаа зарим талаараа хэцүү мэт санагдаж магадгүй. Тиймээс та хоёр бие биендээ амрах бололцоо олгож, аливаа бэрхшээлтэй асуудлыг хамтран ярилцаж шийдэж байгаарай.

Жирэмсэн үед хэрэглэж болохгүй эм бэлдмэл
Урагт хортой гэж тогтоогдоогүй эмүүд: Амоксацимин, Ампициллин, Бензатинбен, Бензилпенициллин, иефтазидим, Цефриасон, Клиндамицин, Клоксацимин, Эритромицин.
Ацикловир - Урагт хортой гэж тогтоогдоогүй боловч хэсэг газар хэрэглэхэд удаан шимэгддэг.
Урагт хортой: - Цефиксим, Тинидазол, Триметаприм, Валацикловир, Валацикловир, Ванкомицин, Зидовудин, болон бусад вирусын эсрэг бэлдмэлүүд.
Азитромицин - Урагт хортой, хэрэглэх заалт нь эхийн амь насанд аюултай үед хэрэглэхийг зөвшөөрнө.
Хлорамфеникол - Урагт хортой, жирэмсний эхний 3 сард: “саарал ураг” синдромыг үүсгэнэ.
Цилрофлоксацин - урагт хортой, үений гажиг-артропати үүснэ.
Клотримазол - Урагт хортой, жирэмсний эхний 3 сард, харин сүүлийн 6-9 саруудад үтрээгээр хэрэглэж болно.
Доксацилин - жирэмсэн болон хөхүүл үед эсрэг заалттай, жирэмсний эхний 3 сард ясны гаж хөгжил, сүүлийн 6-9 сард амны болон тагнайн хөндийн гаж хөгжил, эхийн элэгт хортой, элэг томруулна.
Фамцикловир - Амьтан дээр хийсэн туршилт гаж нөлөөгүй гэж гарсан боловч хүний урагт ямар нөлөөтэй гэдэг нь тодорхойгүй, эхийн амь насанд аюултай үед л хэрэглэнэ.
Флуконазол - Урагт хортой, жирэмсний эхний 3 сард хэрэглэж болохгүй, өндөр тунгаар хэрэглэхэд ургын хавсарсан гажиг үүсгэнэ
Гентамицин - Урагт хортой, жирэмсний сүүлийн 6-9 саруудад сонсгол тэнцвэрийн аппаратад гаж нөлөөтэй.
Метронидазол - Урагт хортой, эхний 3 сард хортой, жирэмсний сүүлийн 6-9 саруудад бага тунгаар амь насны заалтаар хэрэглэхийг үгүйсгэхгүй.
Нистатин - Урагт хортой, ходоод гэдэсний замаар шимэгдэх нь улаан.
Офлоксацин - Урагт хортой, үений гажиг- артопани үүсгэнэ.
Подофимин - Урагт хортой, амьгүй ураг, гаж нөлөө ихтэй
Стрептомицин - Урагт хортой, жирэмсний сүүлийн 6-9 саруудад сонсголын аппарат, тэнцвэрт гаж нөлөөтэй.
Сульфаметаксазол+ Триметаприм - Бисептол - Урагт хортой, жирэмсний эхний 3 сард гаж нөлөөтэй, сүүлийн 9 сард ургын цус задлан /неонатал гемолизис/, ургын цусан дахь улаан эсийн хэмжээг томруулна ./Метгемоглобинэмия/
Тетрациклин - жирэмсэн болон хөхүүл үед эсрэг заалттай, жирэмсэн эхний 3 сард ясны гаж хөгжил, сүүлийн 6-9 саруудад амны болон тагнайн хөндий гаж хөгжил, сүүлийн 6-9 саруудад амны болон тагнайн хөндийн гаж хөгжил, эхийн элгэнд хортой, элэг томруулна.

Жирэмсэн байхдаа жиндээ анхаар
Эмэгтэйчүүд хэт таргалах нь жирэмсэн үеийн жинтэй нь холбоотой болохыг Шведийн эрдэмтэд баталжээ. Шведийн Анагаах Ухааны Хүрээлэнгийн хэт таргалалтын төвийн эмч, доктор Ивон Линн 2342 жирэмсэн эмэгтэйг судалж үзээд ийм дүгнэлтэнд хүрчээ.
Судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд жирэмсэн үедээ жирэмслэлтийн өмнөх үеэсээ дунджаар 12 кг-аар жин нь нэмэгддэг байна. Ийм тохиолдолд төрсний дараа хэвийн байдалдаа эргэн ордог, үгүйдээ дунджаар 1.5 кг-аар л илүү болдог аж.
Харин 16 кг-аас илүү нэмэгдсэн тохиолдолд буцаж хэвийн байдалдаа орох нь ховор төдийгүй төрөхийн өмнөх жингээсээ дунджаар 5.5 кг илүү болж үлддэг төдийгүй 15 жилийн дараа 17-20 кг жин нэмэх нь түгээмэл байдаг байна. Доктор Ивон “Хэрвээ тухайн эмэгтэй хүүхдээ тээх үедээ 16 кг-аас илүү нэмэгдвэл хэт таргалалт хэмээх өвчин тусах бүрэн магадлалтай. Хүүхдээ их хөхүүлээд буцаж турдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Бидний хийсэн судалгаанаас үзвэл хүүхдээ сайн хөхүүлэх нь эхийн жин буурахад онцгой нөлөөгүй байна. Хэрвээ эмэгтэйчүүд хэт таргалалтанд өртөхгүй гэвэл жирэмсэн үедээ, төрсний дараа ч амьдралынхаа хэв маягийг хэт өөрчлөх хэрэггүй юм. Ялангуяа хүүхдээ тээх явцад хооллолтоо өөрчлөх, хөдөлгөөнөө багасгах нь таргалахад их нөлөөлдөг” гэжээ.
Биеийн жингийн индексээ тодорхойлоё
Өөрийгөө загвар өмсөгчтэй адилхан гэдэгийг мэдэхийн тулд өөрийн биеийн жингийн индекс-г мэдэх хэрэгтэй. Ихэнх загвар өмсөгчдийн биеийн жингийн индекс нь 16 хавьцаа байдаг байна
1. Та өөрийнхөө өндөрийн квадрат-г ол.
2. Дараа нь өөрийнхөө жинг дээр олсон тоонд хуваа.
Жишээлбэл: таны өндөр 160 см, харин жин чинь 65 кг бол:
1. 1,6*1,6=2,56
2. биеийн жингийн индекс 65:2,56=25,39 эрдэмтэд хүний биеийн жингийн индексийг 18-25 хооронд байх ёстой гэж үздэг байна. тийм болохоор таны биеийн жингийн индекс 25с дээш байх юм бол та хэтэрхий тарган байна гэсэн үг.

Хүүхдээ бүү сэгсэр
Хүүхэд уйлах үед заримдаа эцэг эх нь тэвчээрээ алдаж сэгсрэх юм уу алгаддаг. Хүүхдээ хүчтэй сэгсэрвэл гэмтэл учруулж болзошгүй.
Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс хүүхэд нас барж, эсвэл тархины гэмтэл авч болдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй байна. Нэг ой хүртэлх насны хүүхэд сэгсрэлтэнд илүү эмзэг байдаг. Мөн түүнээс дээш насанд ч гэмтэл авч болно.
Хүүхдээ сэгсэрвэл хүүхэд ухнаан алдах буюу таталт өгөх, улмаар сөрөг үр дагаварт хүрч болно. Yүнд:
-нас барах
-тархи гэмтэх, толгой болон нүдний дотуур цус алдах
-хөдөлгөөн хязгаарлагдах, булчингийн агшилт үүсэх
-сохрох
-эпилекси /унаж татах өвчин/-тэй болох
Хүүхэд насанд тохиолдсон ихэнх гэмтэл эдгэрдэг боловч толгой, тархиндаа гэмтэл авсан хүүхэд насан туршдаа тахир дутуу болох аюултай. Та хүүхдийнхээ асрагч, цэцэрлэгийн ажилтан, эсвэл таны хүүхдийг харж буй найз, хамаатны хүмүүстэй ярилцаж хүүхдийг хүчтэй сэгсэрвэл аюултай гэдгийг ойлгож байгаа эсэхийг асууж, бататгах хэрэгтэй.
Хүүхдээ хүчтэй сэгсэрвэл...
Хүүхдийг сэгсрэхэд амтархан гэмтэл авдаг нь хүүхдийн толгойн хэмжээ биетэй нь харьцуулахад том байдаг бөгөөд хүзүү нь сул байдагтай холбоотой юм. Хүүхдийг сэгсрэхэд хүзүүний булчин нь толгойгоо урагш хойш хөдлөхөөс хамгаалж чадахгүй учир толгойн доторхи жижиг цусны судас урагдаж тархин дотор цус алдах буюу тархины гэмтэл авч болно.
Хүүхдийн тархи маш эмзэг байдаг. Энэ нь том хүүхэд буюу насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад зөөлөн бөгөөд гавлын ясны дотор илүү хөдөлгөөнтэй байдаг. Тийм учраас хүүхдийг сэгсрэхэд тархи нь амархан гэмтэж цусан харвалт үүсч болдог.
Хүүхдийг унагаавал...
Тархины гэмтэл үүсч болно. Тийм учрас нярай хүүхдийг хэзээ ч дээшээ өргөж шидэх буюу гараас нь барьж тойруулж эргүүлж болохгүй. Түүнээс дээш насны хүүхэд ингэж дээшээ шидэгдэж гар дээр бууж тоглох дуртай байдаг ч гэсэн унагасан тохиолдолд хүнд гэмтэл авч болзошгүй. Тиймээс хүүхдийн толгойг огцом хөдөлгөх хөдөлгөөнөөс аль болохоор сэргийлэх хэрэгтэй.

Зүүн тийш харж унт
Эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдийг яагаад дээшээ харж унтахыг хориглодог юм бэ?
Жирэмсэн эмэгтэйг дээш харж хэвтэхэд савны бүхий л жин нурууны баруун хэсэг дэх доод хөндий вен судсан дээр төвлөрдөг энэ судсаар цус хөл, таваар дамжин зүрхэнд цутгадаг юм. Савны даралтаас вен шахагдаж, улмаар цусыг гүйцэд нэвтрүүлдэггүй тул биеийн доод хэсэгт хямрал үүсгэдэг. Yүнээс болж даралт буурах, шамбаран бүр бөөрний дутагдалд ч оруулж мэднэ.
Эх хүүхэд хоёрт хамгийн тохиромжтой байрлал нь нэг хөлөө нөгөө дээрээ тавиад юм уу, хөлийнхөө хооронд дэр хавчуулаад зүүн тийш хажуулдан хэвтэх юм. Ийм байрлалд цусны эргэлт, бөөрний ажиллагаа сайжирдаг.
Дашрамд: 55-60 кг жинтэй эмэгтэйн цусны ерөнхий эзэлхүүн 3.8-4.2 л байдаг. Жирэмслэлтийн үед энэ нь хоёр дахин нэмэгддэг. Ийм маягаар цус дамжуулах судасны ачаалал мөн хоёр дахин өсдөг гэсэн үг юм.

Нярай хүүхэддээ зориулж бэлтгэх зүйлс
Гэр бүлд шинэ хүн мэндлэх болоход залуу хос маань юу бэлтгэхээ сайн мэдэхгүй байх нь бий. Ингээд залуу хосдоо зориулж бяцхан зөвөлгөө бичлээ. Эдгээр зүйлсийн заримыг хүүхэд төрөхөөс өмнө бэлдэж, нөгөө хэсгийг мэдсэн байх шаардлагатай.
Хүүхдийн даавууг зөөлөн хөвөн цаасан материалан эдээр дөрвөлжилж хийнэ. Эсвэл нэг удаагийн дөрвөлжин алчуураар орлуулж болно. Хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэх хэрэгтэй. Нийт хэрэгцээндээ зориулж 24-өөс доошгүй даавуу мэлтгэнэ. Усыг сайтар шингээдэг сэвсгэр зөөлөн даавууг хүүхдийн зарим хүмүүс өлгийний даавууны дотуур хэрэглэдэг. Хөхний саалтуур, ариутгасан хөвөн, хүүхдийн арьс цэвэрлэхэд зориулсан шингэн тос, хөхний товч хагарахаас сэргийлдэг цайр, хушны тос, хөхний товч ариутгах нунтаг ба шингэн эм зэргийг бэлтгэх хэрэгтэй. Мөн нийлэг хулдаас, өлгий, өлгийний уут, хүүхдийн ор зэргийг бэлтгэнэ. Хүүхдийн ор нь хөнгөн, авсаархан, хөдөлгөхөд тохиромжтой, суурьтай байвал зохино. Гадуураа гялгар цаасаар бүрж ууталсан гудастай байх нь тохиромжтой. Гудсыг зузаан зөөлөн эдээр хийвэл сайн. Дор хаяж 3-н давхар даавуугаар бүтээнэ. Орны даавууг норох бохирдох бүрт солино. Ийм учир хуучин даавуу, дэрний уут зэргийг ашиглаж, орны даавуу хийж болно. Гол нь цэвэрхэн байх хэрэгтэй. Хүүхдэд тусгайлан дэр бэлдэх хэрэггүй. Хэрэв та хүүхдээ угжихаар шийдвэл 6-аас доошгүй угжны сав бэлтгээрэй. Угжны савыг хэрхэн бэлтгэх цэвэрлэхийг мэдсэн байх шаардлагатай. Гэхдээ болж өгвөл угжихгүй хөхүүлэх хэрэгтэй.
Өлгий
Улирлын байдалд тохируулан хүүхдийн өлгийг бэлтгэнэ. Дулаан,зөөлөн, нөнгөн байх хэрэгтэй. Хэт зузаан байж болохгүй. Мөн угааж болохуйц байдлаар бэлтгэнэ. Түүнчлэн нярай хүүхдэд тусгайлан уутан өлгий бэлтгэж болно.Гэхдээ энэ өлгийг гадуур авч явах үед хэрэглэнэ. Хүүхдийг битүүлж өлгийдвөл амьсгалахад саад учирч бүтэж магадлалтай тул битүүлж оёсон өлгийг шөнийн цаг хэрэглэж болохгүй.
Усанд оруулах сав
Хүүхдийг усанд оруулахад зориулсан тусгай сав бэлтгэнэ. Хэт халж хүүхдийг түлж магадгүй байдагтай уялдаж төмөр сав хэрэглэж болохгүй. Гэхдээ усанд оруулах сав нь хүүхдэд тохиромжгүй том байж болохгүй.
Саван
Ариун цэврийн ердийн саванг хэрэглэхэд хүүхдийн арьс цочирч болзошгүй. Иймд нярай хүүхдэд зориулсан зөөлөн саван бэлтгэх хэрэгтэй. Эсвэл шингэн саван усанд уусган хэрэглэвэл тохиромжтой.
Алчуур
Нярай хүүхдэд зориулсан зөөлөн алчуур олж бэлтгэнэ. Гагцхүү хүүхдийн алчуур цэвэрхэн, зөвхөн хүүхэддээ л хэрэглэдэг байх хэрэгтэй.
Хувцас
Хүүхдэд зориулсан маш олон янзын хувцас байдаг. Гэхдээ л нярайн хувцас ямар байхыг санаж байх хэрэгтэй. Нэг хоногт зориулж 4 ээлжийн хувцас бэлдвэл зохино. Түүний 2-г нь өдөр, үлдсэнийг нь шөнө солино. Зуны улиралд зориулж өргөн хүрээтэй малгай хэрэгтэй. Хүүхдийн хумс авахад зориулж жижиг хайч юмуу зориулалтын хумсны хутга зэхнэ. Тэрчлэн үсийг нь самнахад зөөлөн сам ч бас хэрэгтэй.
Хүүхдийн тэрэг
Энэ нь хүүхдэд зориулсан дугуйтай ор юм. Хүүхдийг машинд авч явах шаардлага гарвал дугуйг нь салгаж аваад хүүхэдтэй тэргээ хойд суудалд бэхлэж болно. Мөн хүүхэдтэйгээ салхинд явахад зориулсан тусгай түшлэгтэй сандал маягийн тэрэг хэрэглэнэ. Хагас суугаа байдалд суулгаад бэхлэгчээр бэхэлж түрж явахад нэн тохиромжтой. Түүнчлэн автобус, галт тэрэг зэрэг нийтийн унаанд хүүхдээ авч явахад зориулсан тусгай зориулалтын элгэвч байдаг. Олны дунд хүүхэд эхтэйгээ ойр байж түүний дулааныг мэдэрч байх нь чухал. Элгэвчийг хэрэглэхэд эхийн 2 гар чөлөөтэй байдаг. Элгэвчийг гэртээ байхдаа ч хэрэглэж болно. Үүнийг хэрэглэхэд хүүхдийн толгой гулжийхгүй, хүүхэд толгойгоо даахад нь дэм үзүүлдэг сайн талтай. Мөн хүүхэд эцэг эхийнхээ хийж байгаа бүхэнийг харж байх нь тархиний хөгжилд сайнаар нөлөөлнө.
Муу нь сайнаасаа олон болсон энэ хорвоод
Муу ч сайн ч үүрд хамт байдаг найзууддаа хайртай...
Ухаан бодол уураг тархиараа нийлсэн
Зорилго нэгтэй андууд минь
Зовхи өөдөө найзууд минь...
Найз.......
Ган хичнээн боловч эцэст нь бороо орж
Цангасан газрыг усаар дайлдаг шиг
Гарцаагүй байдалд орж гансрах цагт
Ганц ч байсан сэтгэлийн үг хайрладаг
Цэцэг цэврүү шиг хөөрхөн биш ч
Хайртай хэдэн найзууд минь...
Магадгүй хорвоо та нараар дутахгүй байж болох ч
Маргаангүй би та нараар дутна
E N: Хорвоод мэндэлсэн хосгүй оршихуй нь Хатан ээжийгээ жаргааж оршихуй Хаан эцгийгээ дээдэлж оршихуй Хамаг Монголоо хөгжүүлж оршихуй
Аз жаргалын зуршлууд
“Аз жаргалтай мэдрэмжийг нэмэгдүүлэх 10 батлагдсан арга”
Ихэнх хүмүүс аз жаргалгүй байдлыг өөрсдөө сонгодгоо мэддэггүй. Мөн өөр хэн ч биш, өөрөө л сэтгэл дотроо аз жаргалыг сонгочихвол инээмсэглэлээр бялхана гэдгээ мэддэггүй нь бүр ч харамсалтай. Оюун санаагаа жаахан л өөр юманд хандуулвал амьдрал тэр чигтээ өөрчлөгдөх болно.1. АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГАА МЭТ ААШИЛ
Гунигтай үед ч тэр чин сэтгэлээсээ инээмсэглэх нь илүү олон инээмсэглэсэн, жаргалаар бялхсан хүмүүсийг урин дуудах болно. Бухимдалтай байдал илүү олон бухимдалтай хүмүүсийг л даллана гэдгийг санаарай.
2. ХОРОМ МӨЧ БҮРЭЭС БАЯР БАЯСЛЫГ ЗУЛГАА
Аз жаргал бол заавал гайхалтай, ид шидийн юм шиг тохиолын үр дүнд бий болдог зүйл биш. Харин амьдралдаа тохиолдсон жижиг ч болтугай өөдрөг зүйлийг олж харснаар аз жаргалтай болдог.
3. ЦАГ ХУГАЦААГАА ХЯНА
Аз жаргалтай хүмүүс амьдралаа удирдаж чаддаг. Тэд өдөр бүр өөртөө бодит зорилгыг тавьж, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлснээр илүү ач холбогдолтой, үр бүтээлтэй мөчүүдийг өнгөрүүлдэг аж.
4. ТОГТМОЛ ДАСГАЛ ХИЙ
Тогтмол дасгал хийдэг хүмүүс хийдэггүй хүмүүсээсээ илүү өөдрөг, амьдралын эрч хүч идэвхтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Зөвхөн жингээ хасах гэж биш, өөрөөсөө гэрэл цацруулахын тулд дасгал хийцгээе бүсгүйчүүд ээ.
5. САЙН УНТАЖ АМАР
Сайн амарч, өөрийнхөө энергийг цэнэглэж авахгүй бол тархи маань өдөр тутмын ажлын стрессийг дийлж чадахгүй.
6. ДУУ АЯЛ
Хөгжилтэй дуу аялах нь сэтгэл санааны байдлыг эрс дээшлүүлдэг хялбар бөгөөд өндөр нөлөөтэй арга юм. Тиймээс дууг зөвхөн сонсох биш дагаж дуулаарай. Мөн зөвхөн дагаж дуулалгүй толгой, биеэ хэмнэлд нь тааруулан хөдөлгөвөл та агшин зуурт ямар их аз жаргалтай болохоо хараад гайхна даа.
7. АМЬТАН ТЭЖЭЭ
Муур, эсвэл нохойныхоо зөөлөн үсийг илээд суух нь сэтгэлзүйг тайвшруулах үйлчилгээтэй.
8. БАГА Ч АТУГАЙ СҮСЭГЛЭ
Ямар нэг юмыг идэвхтэй шүтдэг, сүсэглэдэг хүмүүс ямар нэг юманд санаа зовних, сэтгэлээр унах нь хамаагүй бага байдаг нь нотлогджээ. Хэрэв та үнэхээр шашин шүтдэггүй бол ямар нэг юанд үнэн сэтгэлээсээ дуртай бол. Тэр нь яруу найраг, дуу хөгжим, гар урлал гээд юу ч байж болно. Гол нь та тэндээсээ эрч хүч авдаг байх хэрэгтэй.
9. ДОТНЫ ХҮНТЭЙГЭЭ ХАМТ БАЙ
Хамгийн ойр дотны хүнтэйгээ цагийг хамт өнгөрөөх нь хүний энергийн түвшинг дээшлүүлнэ. Бид хайртай хүнээсээ тайвшрал, өөртөө итгэх итгэлийг олж авдаг.
10. ХОТООС ЗАЙДУУ ГАР
Долоо хоногт нэг удаа ч болов хотын чимээ шуугиан, завгүй амьдралын хилийг давж, байгальд гар. Голын урсгал, салхины чимээ, өвсний сэрчигнээн гээд бүх чимээ таньд өвөрмөц аялгуу тоглож өгч, аз жаргалыг бэлэглэнэ.
Энэ 10 зуршил бидний өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болохуйц хамгийн энгийн зүйлс. Гэсэн хэдий ч сэтгэл санааг дээшлүүлэх тал дээр хамгийн нөлөөтэй аргууд аж
Сайн найзууд
Та 2 nvdnii hoorondiin nuhurluliin talaar medeh uu? ted zereg anivchdag, ted hamtdaa huduldug, ted hamtdaa uildag, ted buhniuig hamtdaa hardag, ted hamtdaa untdag, GEVCH TED BIYE BIYE HEZEE CH HARAHGUI... ene ni nuhurlul gej yu bolohiig bidend helj bna, chinii husel temuulel bol chinii sonirhol, chinii sonirhol bol chinii itgel ene ni chinii enkh taivan. enkh taivan gedeg chinii zorilgo, zorilgo ni chinii huvi zaya, az jargal yum.
Ulaanbaatar Time